Шүүх эрх мэдэл, хууль сахиулах байгууллагын алба хаагчдад мэндчилгээ дэвшүүлжээ

Шүүх эрх мэдэл, хууль сахиулах байгууллагын алба хаагчдын Үндэсний чуулган Төрийн ордонд боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус чуулганд оролцогчдод мэндчилгээ дэвшүүллээ. Мэндчилгээг бүрэн эхээр нь хүргэж байна. Мэндчилгээнд, “Хүний эрх, эрх чөлөө, шударга ёсны баталгаа болсон шүүх эрх мэдэл, хууль сахиулах байгууллагын алба хаагч Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Монгол Улсын Засгийн газар шүүх эрх мэдлийн байгууллагын бие даасан, хараат бус байдлыг бэхжүүлэх, хүний эрхийг дээдэлсэн, эдийн засаг, бизнесийн орчныг дэмжсэн хууль тогтоомжийн шинэтгэл хийх, шударга ёсны тогтолцоог төлөвшүүлэх зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Энэхүү зорилтын хүрээнд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн шүүх болон шүүгчийн … Continue reading Шүүх эрх мэдэл, хууль сахиулах байгууллагын алба хаагчдад мэндчилгээ дэвшүүлжээ